Тэр жинхэнэ хайртайгаа хэзээ учрах бол?


   Урлагийн ертөнцийн шинэ залуу үеийн төлөөлөл жүжигчин Т.Билэгжаргалыг задгай явдалтай гэдгээр нь илүүтэй олон хүн танина. Түүний тухай ярихад л хамгийн түрүүнд 3 охин хамтлагийн дуучин Анхмаа санаанд орох биз. Урлагийн тогооноос төрсөн хосуудын дунд хамгийн сайхан хос гэж нэрлэгддэг байсан тэдний хувьд найман жилийн нүүрийг хамтдаа үзсэн ч жүжигчин залуу эхнэр, хөөрхөн охиноо өрөвдөлтэйгөөр хаян одож, модель бүсгүйг сонгосон юм.  Түүнтэйгээ PLAYBOY сэтгүүлийн нүүрийг чимиж, түүгээр ч зогсохгүй хамтдаа хоёрдахь амьдралаа ч зохиох нь холгүй байсан ч төд удалгүй тэдний талаар шуугиан тасарсан.

 

    Тэгвэл жүжигчин Т.Билэгжаргал нэгэн ярилцлагандаа Ариун хайраараа ёстой нөгөө хоосон чемодантай нийлсэн хосуудад 7-8 жил дээр үнэхээр мөчлөг байдаг юм байна лээ. Ихэнх тохиолдолд тийм олон тэнэглэл, тийм олон арчаагүйтэл, тийм олон алдааг нь уучилж байсан байж яг тэр чухал мөчлөг дээр эмэгтэйчүүд бууж өгдөг гэдэг миний биш, сэтгэл судлаачдын судалгаа байдаг юм байна лээ хэмээн хариулсан байна. Анхны амьдралаа модель хүүхнээр сольсноос эхлээд түүний амьдрал замбараагүй болж эхэлсэн гэхэд хэлсдэхгүй. Энэ нь тэр хайрын мөчлөг гэдэг нь юм байлгүй. Үе үехэн охид, хүүхнүүдтэй зугаацан яваа нь хэвлэлийнхний нүдэн дээр ил байдаг тэрбээр салалтандаа хэзээ ч харамсаж явдаггүйгээ баталж байгаа мэт ийнхүү хариулжээ.  Анхны амьдрал, анхны хүүхэд хамгийн эрхэм нандин зүйл байдаг ч жүжигчин залуугийн хувьд тийм биш бололтой.