Зохиолын дууг муухан дуучдаас илүүрхэн дуулчхаад байгаа жижигхэн хэвлүүхэн одууд сошиалд ертөнцөд төрөн гарч байгаа билээ. Тэгвэл тэдний нэг нь МУГЖ, дуучин С.Батсүхийн дуулсан “Орчлонг хайрлаарай” дууг эвлэгхэн дуулсан Энэрэл хүү юм. МУГЖ С.Батсүхийн гардан бэлдэж байгаа ирээдүйн гавъяат гэж түүний талаар урлагийнхан ам сайтай байгаа билээ. Тэгвэл Энэрэл хүү саяхан гавъяатын дуулсан Ухаарлын дууг дуулж буй нь олонд хүрлээ. Тийм балчир хүүхдээс, ийм агуу хоолой гарна гэдэг ёстой нөгөө бурхнаас заяасан авъяас гэдэг нь л байх.
Тэгвэл бяцхан од маань хараа муутай гэдгийг ард түмэн мэдэх байх. Анх хараагүй байсан ч одоо бол 50 метрийн доторхи зүйлийг хардаг гэнэ. Тэгвэл Энэрэл хүү БНХАУ-руу хараа зүйн оношлогоонд явах гэж байгаа юм байна. Түүний зардлын ихээхэн хувийг "Хос Билгүүн Зул" хэмээх жимс жимсгэнэ, нарийн ногоо худалдаалдаг компаний захирал Б.Зулаа гэх эмэгтэй гаргасан гэнэ. Түүгээр ч зогсохгүй жил бүр болдог өөрийнхөө төрсөн өдрөөр сайн үйлсийн аян зохион байгуулдаг гэнэ. Өнгөрсөн жил асрамжийн газар болон эцэг эхгүй өнчин хүүхдүүдэд тусалсан бол энэ жил Энэрэл хүүд тусламжийн гараа сунгажээ. Мөн төрсөн өдрөөрөө Энэрэл хүүтэй өдрийг зугаатай өнгөрөөжээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд