Дуучин, СТА A Cool буюу Б.Анхбаяр 2017.04.20-ны өдөр өөрийн дөрөв дэх бие даасан "WORLDACOOL" тоглолтоо UB Palace-ийн концертийн их танхимд хийлээ. Түүний тоглолтыг үзэхээр ирсэн үзэгч сонсогчид паласын танхимыг дүүргэжээ. Тоглолтын эхний хэсэгт хайрын уянгалаг дуунуудаараа үзэгчдээ уяраасан тэрээр хоёрдугаар хэсэгт бүжгийн хэмнэлтэй электро дуунуудаа дуулсан. Дуучин залуу дан ганц дуулах биш нилээдгүй бүжгийн эвсэлтэй гэдгээ харуулаад авсан. Өөрийнхөө хамгийн сүүлд гарсан Кизомба бүжгийн дуун дээр тус бүжгийг утгаар нь бүжиглээд авсан билээ. Түүний тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байсан ба түүний нэг нь Татар хамтлаг байлаа. Мөн алдарт дуучин The Weeknd "I feel it coming" дууг коверлон дуулсан тэрээр тоглолтынхоо төгсгөлд The Weeknd-ийн дүрд хувиран тайзнаа гарч олныг гайхшруулаад авав. Би хэзээ ч алдагдалтай тоглолт хийж үзээгүй хэмээн бардам хэлж байсан дуучны үг үнэхээр үнэн байсан юм. Түүний фэнүүд тоглолт эхлээд дуусан дуустал түүний дууг даган дуулж босож бүжиглэж байлаа.
PAPARATSI.MN
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд