УИХ-ын гишүүн О.Баасанхүүг албан өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. О.Баасанхүү гишүүн “Өнгөрсөн долоо хоног нэлээн шүүмжлэлтэй, нэлээд дайралттай гэж хэлж болох үйл явдал болсон. Та бүхэн санаж байгаа бол би “Төсвийн хэмнэлт хийгээч ээ, энэ олон өрөө тасалгаагаа багасгаачээ” гэсэн. Хоёрдугаарт нь өнгөрсөн долоо хоногт нэлээд үйл явдал болсны нэг нь MCS компанийн тухай юм. Гэхдээ би тэр компанийн тухай яриагүй юм ш дээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль орж ирсэн. Үүн дээр би “Банк бол байгаа. Зээл өгөх ямар ч асуудалгүй. Хамгийн гол нь Монголд Хятадын банк орж ирээд мега төслүүд, төмөр замыг зээлийн барьцаанд авах гээд байна” гэж хэлсний төлөө намайг нэр төрөөр доромжлох, гүтгэх гээд олон зүйл болсон.
Тэгээд өнөөдөр өглөө ажилдаа ирсэн чинь Төрийн ордонд байдаг өрөөнөөс минь хөөх албан ёсны бичиг гарсан байна. Тийм учраас би өөртөө төрийн ордны коридорт оффис гаргалаа” гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна