Амиа алдсан албан хаагчдын үхэлд согтуу захирагч буруутай болох нь тогтоогджээ


Зэвсэгт хүчний Тавантолгой дахь сургалтын баазад өнгөрсөн долоо хоногт гар бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч амиа алдаж, найман алба хаагч шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ.


   Хэрэг гарах үед Зэвсэгт хүчний 350 дугаар бригадын 350 дугаар ангийнхан байлдааны буудлагатай хээрийн бэлтгэл сургуулилалт хийж байгаад гар бөмбөгөө алдсанаас болж дэлбэрэлт үүссэн гэсэн урьдчилсан байдлаар мэдээллэсэн юм.

Тус хэргийг цагдаагийн байгууллага Батлан хамгаалах яамнаас ажлын хэсэг гаран шалгаж байгаа гэсэн. Тэгвэл хэрэг болох үеийн зарим зүйлс тодорхой болжээ.


   Тухайн үед хээрийн сургуулилалтыг удирдан явуулж байсан офицер Б.Мөнгөншагай талийгаач байдаl бишидсэнийг мэдэнгүүтээ газар унасан гранатыг дээрээс нь дарж хэвтэж олон хүний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн гэдгийг салбар яамныхан ч хүлээн зөвшөөрчээ.


Хэрэг болох үеийн гол буруутан байх магадлалтай нэгнийг шалгаж байгаа гэнэ. Хээрийн бэлтгэл сургуулилалт хийж, гар бөмбөгийг хэрхэн ашиглах талаар алба хаагчдад хичээл зааж байх үед ангийн захирагч Л.Өлзийбаяр согтуу байжээ. Түүнийг согтуу байсныг ЗХЖШ, цагдаагийнхны ажлын хэсгийнхэн шалгалтаар тогтоосон байна. Тиймээс хариуцлага алдсан ангийн захирагч, бригадын генерал, салбар удирдаж байгаад сайдад хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаа аж.   

                                                              

  Б.Янжиндулам


Эх сурвалж: Breakingnews.mn