Өнгөрсөн ажлын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдөр БНХАУ-ын олон тооны иргэн Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны Амгаланбаатар хотын Өвдөг боомттой хиллэдэг хоёр талын зориулалттай Баянхошууны боомтоор БНХАУ-ын 183 иргэн манай улсын Засгийн газрын тогтоолын дагуу ажиллах хүчний шугамаар хил нэвтэрчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх хятад иргэдийг Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг монгол” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар оруулж ирсэн гэв. Мөн энэ амралтын өдрүүдэд дахин 1000 орчим ажиллах хүч оруулж ирэхээр болоод байгаа” гэлээ.
Харин дээрх хятад иргэд нь манай улсад ямар гэрээ хэлцлийн дагуу ажиллахаар орж ирж байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулвал, дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагийн байдлаар Дорнод аймаг дахь Баянхошуу-Өвдөгтийн боомтоор БНХАУ-ын 183 иргэн орж ирсэн бүртгэл Гадаадын иргэн харъяатын газарт иржээ.
Эдгээр иргэд нь хоёр улсын Засгийн газар хоорондын тогтоолын дагуу ажиллах хүчний квотоор “Петрочайна дачин тамсаг монгол” компанид ажиллахаар ирсэн бөгөөд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу хилээр нэвтэрсэн байна.
Хэрэв эдгээр хятад иргэд Монгол улсад хөдөлмөр эрхлэхээр болвол хилээр орж ирснээсээ хойш долоо хоногийн дотор түр ирэгчийн бүртгэлд бүртгүүлээд, түүний дараа манай улсад оршин суух зөвшөөрлөө авах ёстой аж. Гадаадын иргэн харъяатын газар нь, Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газрын дүгнэлтийг үндэслэн оршин суух HG ангилал буюу Монгол улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэний паспортын төрлийг үл харгалзан олгодог байна. Харин S ангилалд Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газраас зөвшөөрөл олгодог ажээ.
-2017 ОНД “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ МОНГОЛ” КОМПАНИД НИЙТ 778 ХЯТАД ИРГЭН АЖИЛЛУУЛАХ КВОТ ТОГТООЖЭЭ-
Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Уг тогтоолд, гадаад ажилчдын тоо нь тухайн байгууллагын нийт ажилчдын таван хувиас хэтрэхгүй байхаар тусгажээ.
Мөн тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх, гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгосон.
Улмаар гуравдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 99-р тогтоолыг баталж, тогтоолын хавсралт буюу ирэх онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуйн нэгжийн жагсаалтад 29 байгууллага багтаасан байна. Дээрх жагсаалтаас үзвэл, Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг монгол” компанид 2017 онд нийт 778 гадаад иргэн ажиллуулах зөвшөөрөл олгожээ.
2016 оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгааг албаныхан мэдээлэв.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна