04 дүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч орон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд