"Дэлхийн мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг өмнөх миссүүдээс илүүрхэж, чансаагаа ахиулж чадсан гэдэг утгаараа ард түмнийхээ бахархал хүндлэлийг хүлээсэн нэгэн. Чухам энэ үеэс түүнийг олон нийт онцолж, хувийн амьдралыг нь сонирхох болсон. Олны танил хүмүүсийг хов жив тойрч гарна гэж байхгүй. Тэр дундаа тэдний хайр дурлалыг асуудлыг нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгэн хүлээдэг гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн үед "Мисс Т.Батцэцэг шинэхэн хайртыгаа танилцууллаа" гэх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Тэгвэл энэ тухай мисс бүсгүй "Би шинэхэн хайрттайгаа учраагүй ээ, шинэ киноны маань хамтран тоглогчтой нэр холбоод байна" хэмээн тайлбар өгчээ. Ямартай ч мисс Т.Батцэцэг шинэхэн кинонд дүр бүтээж байгаа бололтой. Ямар кино гэдэг тодорхойгүй байгаа ч удахгүй мисс бүсгүй маань дэлгэцийн уран бүтээлээрээ эргэн ирэх нээ...
PAPARATSI.MN
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд