Хайрын дууч A cool буюу Б.Анхбаяр сүүлийн үед сошиалаар нэлээн их сенсаци тарьж олны анхаарлыг татаад байгаа билээ. Америкийн нэрт дуучин “The Weekend”-ийн дууг өөрийн хэв маягт нийцүүлж ковер хийсэнээс хойш түүнийг хүний дуу хуулсан хэмээн хүмүүс ам булаалдан ярьж байсан. Түүний талаар тохуурхсан, шоголсон хүмүүст дуучин залуу өөрийг нь доромжилж, доош хийсэн хүмүүстэй хатуу тэмцэхээ цахим хуудсаараа мэдэгдээд авсан. Мөн дуучин залуу гарсан дугаар болгон нь сенсаци тарьж байдаг Хишигдалай хөтлөгчтэй “Тарагтай боов” нэвтрүүлгийн оролцсон бөгөөд ковер дууныхаа талаар ярихдаа “Weekend өөрөө их өнгө алдсан байна лээ” хэмээн хэлээд авсаныг нь түмэн олон мөн ч түргэн шуурхай онилоод аль хэдийн хошигноод амжсан сурагтай.
Гэсэн ч уран бүтээлч маань гандан буурахгүй “World A cool” тоглолтоо энэ сарын 20-ны өдөр буюу өнөөдөр сонсогчидодоо хүргэхээр бэлтгэл ажил гээд тун завгүй явна лээ. Өөрийн гэсэн өнгө төрх хоолойн чадлаараа дуу хөгжмийн ертөнцөд байр сууриа аль хэдийн олоод авсан дуучин залуун фэнүүд түүний тоглолтыг хүлээж ядаж байгаа сурагтай байна лээ. Ямартай ч үзэгчиддээ чамлахааргүй чанартай уран бүтээлийг хүргэж сонсогчдынхоо чихийг нээж байдаг дуучныхаа тоглолтонд өндрөөс өндөр амжилтыг хүсье.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа