Өнөөдөр Монголын залуу захирлуудын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран “Эдийн засагт залуучуудын оролцоо” уриан дор бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Хэдийгээр бизнес эрхэлж буй залуучуудад тулгамдаж буй асуудал олон байдаг ч эерэг өнцгөөс харж, байгаа боломждоо тулгуурлан ирээдүйн хөгжил өөд тэмүүлж, нэгдэж, санал дэвшүүлж, бодлогын томоохон баримт бичгийг бий болгохын тулд өнөөдөр тэд энэхүү чуулганыг зохион байгууллаа гэсэн юм. Чуулганы зочноор Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, системийн судлаач Н.Энхбат, Старт-ап Монголиа ТББ-ийн үүсгэн байгуулагч З.Билэгбаатар хүрэлцэн ирж бизнес эрхлэгч залуучууд цаашид юу хийх боломжтойг танилцуулах зочноор оролцсон юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хэлэхдээ бизнес эрхлэгч залуучуудын саналын нэгтгэн шийдвэр гаргах түвшинд хүргүүлж, бодлогын баримт бичиг болгох боломжтой гэсэн юм.
Бизнес эрхлэгч залуучуудын зүгээс цаашдаа бид иймэрхүү арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулж байх болно, хийх ажилтай, тавьсан зорилготой, хүрсэн үр дүнтэй, ямар түвшинд хүрч ажиллахаа тодорхойллоо гэсэн юм.
ZALUU.COM


NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа