“Их засаг” их сургуулийн оюутнууд хонхны баяраа тэмдэглэж явах үеэр нэг оюутан амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт /2017.04.14/ гарсан. Ангиараа амарч явахад гарсан энэ хэрэг Налайх явах замд байрлах “Гүнжвилл” амралтын газар болсон байна. Талийгаач юунаас болж нас барсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Гурван ангийн 60 орчим оюутан, дөрвөн багш явж байжээ
Талийгаач бүсгүй “Их засаг” их сургуулийг нягтлан бодох бүртгэлээр төгсчээ. Тус сургуулийн төгсөлтийн баяр өнгөрөгч баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 14-нд болсон байна. Хонхны баярын өдрийн албан ёсны арга хэмжээ дууссаны дараагаар нягтлан бодох бүртгэлийн ангийн төгсөх курсийн оюутнууд Баянзүрх дүүрэгт байрлах “Гүнжвилл” амралтын газарт очжээ.
Налайх явах замд байрлах уг амралтын газарт хоёр гурван ангийн 60 орчим оюутан дөрвөн багшийн хамт 23:00 цагийн үед очсон тухай баттай эх сурвалж мэдээлсэн юм.
Талийгаач архи хэтрүүлэн хэрэглэсэн үү?
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тухайн өдөр сэтгэл хөөрч догдолсон оюутнууд шөнөжингөө шуугилдаж, баярлацгаасан. Өглөөгүүр ангийн багш нь талийгаачийг байшинд оруулж хэвтүүлээрэй гэснээр ангийн найзууд нь байшинд оруулж унтуулсан байна. Оюутнууд өглөөний цайгаа уугаад өрөөндөө ороход тэрээр амьсгаа нь боогдож, нүүр нь хөхөрчихсөн байсан учраас хүүхдүүд сандралдаж эхэлжээ. Тэр даруйд тус амралтын газрын сувилагчийг дуудсан байна. Сувилагч судсыг нь барьж үзэхэд сулхан цохилж байжээ. Тиймээс яаралтай түргэн тусламж дуудсан боловч түргэн тусламжийн эмч нар ирэхэд талийгаач хэдийнэ амьсгал хураасан байсан гэнэ. Талийгаач бүсгүй амьсгаа боогддог өвчтэй байсан аж.
Цогцост хийсэн шинжилгээгээр гадны ил шарх сорви байхгүй, архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Албан ёсны шинжилгээний хариу задлан шинжилгээний дараа буюу 14 хоногийн дотор гарах гэнэ.
Ой гарантай хүүхэдтэй байжээ
Тэрээр хичээл сурлагадаа идэвхтэй, даруу төлөв зантай ангидаа сайн оюутны нэг байсан гэнэ. Түүнийг төгсөлтийн баярын өмнөх өдөр найз залуутайгаа маргалдаж, сэтгэл санааны хямрал орсон гэх мэдээлэл байна. Мөн талийгаач нь ой гарантай хүүхэдтэй байжээ.
Бүсгүй Эрдэнэт хотод төрж, өссөн бөгөөд хотод мянган оюутны байранд амьдардаг байсан тухай эх сурвалж мэдээллээ. Талийгаачийн ар гэрийнхэн болсон явдлын дараа нийслэлд ирсэн байна.
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Эх сурвалж: NEWS.MN
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна