Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийж, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Атармааг шалгуулах болсон талаар мэдэгдэв.
Баянзүрх дүүргийн Иргэдийн хуралд МАН-аас сонгогдсон төлөөлөгчид хуралдаж, Б.Бат-Амгаланг тус дүүргийн Засаг даргаар томилуулах шийдвэр гаргасан байдаг. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга нь Ардчилсан намаас сонгогдсон гишүүдэд байсан ч дээрх хурлын шийдвэрийг хуурамч тамга ашиглан Хотын даргад албан тоот илгээсэн гэж мэдэгдлээ. Иймээс хууль бус тэмдэг ашиглан хуурамч шийдвэр гаргуулахад хүргэсэн гэж Г.Атармааг шалгуулах хүсэлтээ байгаа ажээ.
Г.Атармаа нь Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, дүүргийн ИТХ-ын гишүүн ажээ.
Zindaa.MN

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна