ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, цензургүй ярив. Тагнуулын Ж.Баатар хэмээн олноо танигдсан түүний юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Тагнуулчтай амьдралаа холбоод нэлээд удсан. Анх 1978 оны тавдугаар сард өмнө Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст зүгийн цэрэг тагнуулын оюулыг судлах ажилд явсан.
Баримт 2. Тагнуулын сургуулийг Москвад төгссөн. Арван жил ажлаад хөгширсөн хойно сургууль төгссөн. Сөрөг тагнуулын дээд сургуулийг төгссөн.
Баримт 3. НАХЯ-ны дүн шинжилгээ мэдээллийн төвд ажиллаж байсан. НАХЯ-ны чиглэлээр улс орны гадаад дотоод нөхцөл байдал, сөрөг тагнуулын чиглэлээр авагдсан мэдээллээр судалгаа хийж, дүн шинжилгээ хийдэг байсан.
Ц.Нямдорж 1990 оны тав дугаар сард Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Энэ баримтыг шүүх авч хэлэлцээгүй.
Баримт 4. 1990 оны 10 дугаар сарын 19-ны ТЕГ-ын даргаар томилогдож байсан. Тухайн үед Засгийн газрыг Д.Бямбасүрэн удирдаж байсан. Тэр үе манай улсын нөхцөл байдал тун хүнд байсан. Намайг дарга болж байх үед лангуун дээр давснаас өөр юм байхгүй гэж ярьж байсан үе. Гэтэл манай улсад 1979 оноос л хүнсний хомсдол бий болж эхэлсэн.
Баримт 5. 1990 онд тагнуул аюулгүй байдлын нууц бичиг баримт, архивын нууц бичиг баримтыг хүртэл ил болго, хуучин НАХЯ-нд байсан мэдээлэгчдийн нэрийг сонин хэвлэлд нийтэл гэж шаардаж байсан. Үүнийг би хэлэх ёстой гэж бодож байна. Тэр үед олон түмний тавьж байсан шаардлагуудыг ихэнхийг нь хүлээн авч, арга хэмжээ авсан. Аюулгүй байдлын ерөнхий газрын бүх бүрэлдэхүүнийг МАХН-ын гишүүнчлэлээс татгалзуулсан.
Баримт 6. НАХЯ-ны мэдээлэгчдийн нэрийг би ил болгохоос татгалзсан. Үүнээс болж намайг их олон харааж, зүхсэн. Гэсэн ч Монгол Улс хүн ам цөөнтэй жижиг улс. Хэрэв дээрх нэрсийг нийтэлсэн бол маш ноцтой зүйл болох байсан. Мэдээлэгчийг манай байгууллага буруу зүйл рүү чиглүүлж байсан нь алдаа. Учир нь энэ байгууллага намын байгууллага байсан.
Баримт 7. 1993 оны 5 сард би ажлаасаа халагдсан. Н.Багабандийг тагнасан хэрэгт би унаж байсан. Гэхдээ би энэ хүнийг тагнасан хэрэгт ямар ч холбоогүй.
Баримт 8. Хятадын тагнуулын Ли Мо авгайг техникийн хяналтаар тагнаж байсан юм билээ. Техникийн хяналтаар гэдэг нь тэр хүнийг хэнтэй уулзаж, юу ярьсныг нь хүртэл бичдэг хяналт юм. Тухайн үед Ли Мо УИХ-ын дарга байсан Б.Баганбандитай уулзсан юм билээ. Тэгээд тэр хоёрын яригдсан яриа бичигдсэн байсан. Ли Мо бол "Туул жин пан"-ы хятадын тагнуултай холбоотой хүн байсан юм.
Баримт 10. Н.Энхбаяр, П.Жасрай, Н.Багабанди нарыг би ерөөсөө тагнаагүй байтал хэрэгт уначихсан. Тэгээд цагдаа, шүүх, прокурорынхонд би 10 гаруй жил байцаагдаад л явсан.
Баримт 11. Хятадын тагнуулыг тагнаж байхад л манай улс төрийнхөн тэр хүнтэй уулзчихдаг. Ингээд л бүх яриа нь бичигдаж, би тэр улс төрчдийг тагнасан болчихдог байсан.
Баримт 12. 1993 онд Монголын үнэ цэнэтэй бүхэн урагшаа гардаг байлаа. Үнэндээ энэ бүхнийг болиулж яагаад л дийлээгүй. Харин үүний оронд хятадаас хортой архи, улаан мөнгөн ус орж ирдэг байсан. Гурил гэхэд 75 хувь нь ясны гурил, дотроос хүний шүд хүртэл гарч ирсэн. Улаан мөнгөн усны хэргийг илрүүлж чадаагүй. Үнэндээ улаан мөнгөн усны ард юу байсныг мэдэхгүй.
Баримт 13. Улаан мөнгө ус зэвсгийн наймаантай холбоотой. Тиймээс ч Монгол Улсыг зэвсгийн наймааны талбар болгохгүйн тулд би ажиллаж байсан. Гэтэл үүнийг шалгахаар дандаа томоохон албан тушаалтантай холбогддог.
Баримт 14. Монгол Улсын иргэний үнэмлэхийг Хятад хүнд олгосон хэрэг хүртэл гарч байсан.Хятадын тагнуулын сонирхол үүнийг дагаад яваад байдаг байсан учраас манай байгууллага үүнийг анхаарч байсан юм.
Баримт 15. П.Жасрай гуайн Засгийн газрын үед Монгол Улсыг бүхэлд нь барьцаанд тавьчихсан байсан. Ер нь ганц энэ ч биш маш олон удаа Монгол Улсыг бүхэлд барьцаалж, гадны хувь хүнээс зээл авахаар тохирсон байсан. Манайхаас бусад улс орон бусад улстай гэрээ байгуулахдаа энэ газар хэр найдвартай вэ гэдгийг тагнуулаар шалгуулдаг тогтсон журамтай байдаг.
Баримт 16. Бусад улс орон гэрээ байгуулж байгаа ажлын хэсэгт тагнуулын ажилтаныг заавал оруулдаг. Харин тухайн тагнуулын ажилтан нь тагнуулчаас гадна улс төр, эдийн засгийн мэргэжилтэн байх ёстой. Гэтэл манай улсад тийм зүйл огт байдаггүй. Ингэж тагнуулын байгууллага ороогүйгээс болж, гэрээ хувилдаанд ордог. Бусад улсад бол энэ тогтчихсон зүйл.
Баримт 17. Манай улсыг 1900 оноос эхлээд Хятадын тагнуул судалж эхэлсэн. Манай улсыг дотор нь хагаралдуулах ажиллагаа явуулж байсан. 1912 оны 2 дугаар сарын 12-нд БНХУ байгуулагдсан. Улмаар 2 сарын 16-нд Хятадын улсын түр ерөнхийлөгчийг сонгосон байдаг. Харин түр ерөнхийлөгч бүх хятадын тагнуулын удирдагчид, Засгийн газрын гишүүдийг гуравдугаар сард нь цуглуулж зөвлөгөөн хийсэн. Тэрхүү зөвлөгөөн дээр Монгол Улсын асуудлыг авч хэлэлцээд, МУ-ыг Хятадад нэгтгэх зорилго тавьсан байдаг. Үүнээс хойш л манай улсыг хагаралдуулсан юм.
Баримт 18. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилтай ижилхэн хагалган бутаргаад байна.
Баримт 19. Ц.Нямдорж 1990 оны тав дугаар сард Бээжинд Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Гэтэл 2003 онд намайг гүтгэлээ гэж мөрдөнд хийж, 2004 онд таслахдаа энэ баримтыг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тэр зургийг Ж.Баатар эвлүүлчихсэн байна. Энэ бол зохиомол зураг гээд шүүх авч хэлэлцээгүй. Үнэндээ бол өнгөт зургийг эвлүүлэх ямар ч боломж байхгүй.
Баримт 20. Хятадын тагнуулын байгууллага 1990 оноос Ц.Нямдоржийг судалж эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж ЗГХЭГ-т ажиллаж байсан шиг байгаа юм.
Баримт 21. Хятадын тагнуул судлаж судлаж байгаад өөрийн талд элсүүлэх боломжтой гэж дүгнээд 1992 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ц.Нямдоржийг Хятадын тагнуул Бээжин рүү аваад явсан. Энэ үеэс Ц.Нямдоржтой Хятадын соёлын төвийнхөн ажиллаж эхэлсэн. Энэ байгууллага нь Хятадын тагнуулын байгууллагын халхавчин доор ажилладаг байгууллага гэдгийг бид судлаад тогтоочихсон. Мөн ингээд Ц.Нямдоржийг элсүүлэх гол зорилготой аваад явсан нь ч тогтоогдсон.
Баримт 22. Ц.Нямдоржийн хэлж ярьсан болгоныг баримтжуулсан байдаг. Тэд ч энэ хүнээс Монголын талаар мэдэх гэсэн бүх зүйлээ мэдэж олж, авсан. Ингэхдээ түүнийг бөөлжис, ялгадастай нь хольж, дарамталсан юм шиг байгаа юм. Гэхдээ тэд Ц.Нямдоржийг тагнуулаар элсүүлэх зорилгодоо хүрсэн. Үүнийг би хэлдэг.
Баримт 23. Прокурорт би Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт тавьсан. Ц.Нямдорж худал ярьдагаараа ярьж, хүн гүтгэдэгээрээ гүтгэж байна. 2003 оны тавдугаар сарын 20-ны өдөр 1000 гаруй хүн манай байрны гадаа ирсэн. Намайг мөрдөнгөөс гарахад гэрийн утсаар байнга залгаж дарамталдаг байсан. Намайг заналхийлээд байхаар нь би хэсэг чимээгүй алга болсон.
Баримт 24. Манай улсын хувь заяаны асуудал яригдаж байгаа учраас Хятадын туршуул болсон Ц.Нямдоржийг нотлоод өгөөч гэж байгаа юм.
Эх сурвалж: 24Tsag.MN
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна