УИХ өнгөрсөн долоо хоногийн пүрвээс баасанд шилжих шөнө 2017 оны төсвийн тодотголыг баталсан. ОУВС-гийн нэр барьж, долоон төрлийн татвар нэмэгдүүлж, тэтгэвэрт гарах ахмадуудын насыг уртасгасан уг тодотгол дэлхийн цэрэг хэмээн дотоодод төдийгүй гадаадад үнэлэгдэж, Монгол Улсын нэр төрийг олон улсын тавцанд өндөрт өргөж яваа цэргийн алба хаагчдын хувьд ноцтой хохирол дагуулсан байна.
Тухайлбал, алба хаасан хугацаандаа гадаадад цэргийн өндөр мэргэжлийн сургуулиудад тушаалаар суралцдаг офицер, ахлагч нарын хуулиар олгогддог байсан цалин хангамжийг бүрмөсөн хасчээ. Түүнчлэн эх орны өнцөг булан бүрт, хязгаар нутгуудад албан үүргээ гүйцэтгэдэг цэргийн алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг ч мөн хасч орхижээ.
Үүнийгээ ОУВС-гийн нэр барьж, төсвийн хүндрэлээр шалтаглан Сангийн сайд Б.Чойжилсүрэн амжилттай гүйцэлдүүлсэн байна.
Гэхдээ энэ харалган шийдвэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан улс төрийн зарим зүтгэлтний ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Толгойлж байсан салбарынхаа жаргал, зовлонг сайн мэдэх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Болд нар хэдэн төгрөг хэмнэхийн төлөө улс орны аюулгүй байдлын эрх ашгаар тоглож болохгүйг Засгийн газарт хатуу сануулжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн уур амьсгал тэдний талд эргэх янзтай болмогц Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Амарзаяа байнгын хорооны хурлыг түр завсарлуулах санал гаргаж, байдал бишдэхийг мэдсэн олонхийн нөхөд бүлгийн дарга Д.Хаянхярваагийнхаа командаар Б.Чойжилсүрэнгийн төслийг хамгаалж үлдсэн байна. Энэ үеэр Ж.Энхбаяр “Цагдаагаас гадаадад суралцагчдын цалин хангамж хэвээр үлдсэн атал, цэргийнхнийг ялгаварлан гадуурхсаныг баримт түшин шүүмжилж, балмагдсан Б.Чойжилсүрэн “Би буруутай, Засгийн газар алдаа гаргасан байна” гэж хүлээн зөвшөөрчээ.
Ж.Энхбаяр цэргийнхний нийгмийн баталгаа ийнхүү дордож байхад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ яагаад улс төрийн байр суурь илэрхийлж, салбарынхаа эрх ашгийг хамгаалахгүй байгааг асууж эгдүүцлээ илэрхийлсэн байна.
Эрх баригч олонхийн хоёр гишүүн, байнгын хорооны дарга, сайд хоёрын толхилцооны дараа Жадамба генералын хүү Энхбаяр цэргийнхний дунд од болж, сайд Б.Бат-Эрдэнийн нэр хүнд навс унасан гэх яриа сошиалаар өрнөж байна. Байнгын хорооны хурал дээр болж өнгөрсөн энэ үйл явдлыг уншигчдад тодорхой болгох үүднээс Ж.Энхбаярын илэрхийлсэн байр суурийг дүрс бичлэгээр хүргэж байна.
POLITIK.MN
Г.Отгонтуяа: 5 өмгөөлөгчтэйгөөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгааллын 292 дуудлага бүртгэгджээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Алба хаагчид нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна