БНСУ-ын нийслэл Сөүл хотын "Жанчүн арена" спортын ордонд холимог тулааны “Road FC” холбооны нэг сая ам.долларын төлөөх эхний тулаандаа манай тамирчин М.Нандин-Эрдэнэ ялалт байгууллаа. Тэрээр өчигдөр Тайландын “Tider MMA” клубын тамирчин Бруно Миранда (Бразилын иргэн)-г эхний раундад хүнд цохилтоор унагав. Тус тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай тулаанч М.Нандин-Эрдэнэ ийнхүү ялснаар нэг сая ам.долларын төлөөх эхний даваагаа амжилттай давлаа. Түүний өрсөлдөгч “Робусто” хочит Бруно Миранда нь өдгөө 26 настай бөгөөд холимог тулааны рингэнд нийт есөн тулаан хийснээс долоо ялж, хоёр ялагдсан амжилттай яваа юм. Долоо ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор буулган авсан хатуу самар байв. Манай тамирчин нэг сам ам.доллар халааслахад таван тулаанчийг ялах л үлдэж байна.
.jpg)
Эрх үүргийн тэнцвэр хадгалагдаж байж шударга ёс тогтоно
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй
МАН-ын бүлэг: МҮХАҮТ-ын хуулийг шинэчилснээр хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Г.Отгонтуяа: 5 өмгөөлөгчтэйгөөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгааллын 292 дуудлага бүртгэгджээ