“Miss Mongolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан сайхан бүсгүй. Дэлхийн мисст өрсөлдсөн гоо бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан тэрбээр “Мисс, аялал жуулчлалын холбоо” хүртэл байгуулж байлаа. Нэг үе дүүргийн засаг даргын туслах залуутай хамт амьдарч явсан ч хайрт “нөхөр” нь цаанаа гэр бүлтэй нэгэн байсныг мэдээд удалгүй салсан гэлцдэг.
Тиймээс хэсэг хугацаанд ганц бие явсны дараа өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах залуутай ханилж, хөөрхөн охины ээж болсон. Хувийн амьдралынхаа талаар ихэд нууцалдаг мисс Б.Гантогоо нөхөр охиныхоо хамт авахуулсан зургаа өөрийн цахим хуудсанд тавихдаа “Энэ миний гэр бүл биш. Би зүгээр л найзынхаа нөхөр хүүхэдтэй хамт авахуулсан юм” гэж тайлбарлаж байлаа.
“Найз”-ынхаа нөхөртэй их л дотно сууж, цамцыг нь хүртэл өмсөх дээрээ тулсан түүнийг сайн таних хүмүүс “Хартай нөхрийн гарт зовж яваа хүүхэн дээ” хэмээн шүүрс алдсан нь бий. Гэвч тэрбээр “Нөхөр маань хардаж, зоддог гэвэл эндүүрэл шүү. Би зүгээр л аз жаргалтай, сайхан амьдарч яваа эмэгтэй” гэж итгүүлэхийг оролдсон. Тэрбээр өнгөрсөн жил дахин нярайлсан гэх бөгөөд нэлээд жин нэмж, овор суусан нь илт. Бэлтэй эрийн хартай занд дарагдаад төдийлөн олны өмнө ил гарахаа больсон мисс бүсгүй ингэтлээ намба сууж, наснаасаа илүү овортой харагдах гэж дээ.
Эх сурвалж: Factnews.MN
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ