Монголын Нам Бус Иргэдийн нэгдсэн холбооноос Засгийн газар, улс төрийн намуудад хандаж оффшорчдын эсрэг хатуу тэмцэхээ илэрхийлж мэдэгдэл гаргасан билээ. Иргэдээ улс төрийн намын харьяаллаар нь ялгаварлан тэдний хөдөлмөрлөх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдал сүүлийн 27 жилийн хугацаанд үргэлжилж байна.
Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх болгондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл илт суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.
МАНАН-гийн олигархууд төрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан байгалийн баялгийг завшиж эх орныг минь гаднынхны эрхшээлд, эдийн засгийн хямрал, өрийн сүлжээнд оруулж 3 сая иргэдээ ядуурал, ажилгүйдлийн далайд живүүлж байна.
Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй, орлогогүй болгож байгаа энэ байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна.
Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байгаа илэрхийлээд мэдэгдлийг хүлээн авахгүй бол Монголын Нам Бус Иргэдийн нэгдсэн холбооноос болон бусад улс төрийн хөдөлгөөн , ТББ-уудтай хамтран 2017 оны 4 дүгээр сарын 15-наас эхэлж хугацаагүй улс төрийн суултыг хийж, офшорчид авлигачид, газрын наймаачдыг Монгол төрөөс зайлуулах, шударга сонгууль явуулахыг шаардах болохоо илэрхийллээ.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна