МАН-ынхан энэ удаад Б.Бат-Эрдэнийг өмгөөлөхгүй


2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас цэргийн хоёр албан хаагч амиа алдсан билээ. Үүнтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллага  нарийвчлан шалгаж буй бөгөөд нэн хачирхалтай нь Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн, дархан аварга бөх Б.Бат-Эрдэнэ  огт тайлбар хийлгүй өнөөдрийг хүрч, ядаж амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл ч илэрхийлээгүй  байгаа нь уг салбарынхны дургүйцлийг маш ихээр хүргэж байгаа аж.
 
Гэхдээ  жудаг ярих дуртай эрхэм сайд Б.Бат-Эрдэнэ энэ удаад хариуцлагаас тийм ч амархан зугтаж чадахгүй нь бололтой. Учир нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өчигдөр чуулганы өнөөдрийн /2017.04.12/ нэгдсэн хуралдааны эхэнд У Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэх үеэрээ: "Зэвсэгт хүчний Жанжин штабын баталсан төлөвлөгөөний дагуу болж байсан хээрийн сургуулийн үеэр, тайван цагт ийм явдал болж, эрдэнэт хүний амь нас эрсдсэнийг хариуцлагагүй үйлдэл гэж ойлгохоос өөр аргагүй. Энэ нь эл салбарт сахилга, хариуцлага суларсныг харуулж байна. Иймд осол гарсан шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоон, буруутай хүмүүст хариуцлага тооцож, зэвсэгт хүчний салбарын сахилга, хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад УИХ-аас мөн даалгаж байна " хэмээсэн юм.  Өөрөөр  хэлбэл ослын хариуцлагыг зөвхөн хэсэг хүмүүст үүрүүлээд өнгөрөх бус салбарын хэмжээний асуудал гэж УИХ-ын дарга үзэж буй бололтой. Ослын нарийвчилсан дүгнэлт гарсны дараа Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх буюу МАН цаашид түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх асуудал яригдаж мэдэх тухай эх сурвалж өгүүлж байна. Ямартай ч МАН-ынхан энэ удаад Б.Бат-Эрдэнийг өмгөөлөхгүй нь тодорхой болжээ.

 

Эх сурвалж: SONIN.MN


Сүүлд нэмэгдсэн мэдээ
11 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

14 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

14 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

14 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

14 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

15 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

16 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна