Монголын Байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогтын Швейцарьт хадгалуулсан мөнгөний талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбооныдэд тэргүүн Ц.Туяацэцэг, “С.Баярцогтыг нэг сая ам.долларын хадгаламжтай гэсэн мэдээлэл явсан. Тэр хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар бид Швейцарийн банкинд хандсан. С.Баярцогт бол өөрөө гурван сая төгрөгөө мартсан гэж мэдэгддэг. Гэтэл С.Баярцогтын ам.долларын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-нд 9.2 сая ам.доллар орсныг Kредит Свисс банк нотолж байна. Энэ мөнгө ANZ банкнаас шилжиж орж иржээ. Энэ хөрөнгийн эх үүсвэрийн нотолгоог Швейцарийн банк С.Баярцогтоос нэхэж, мэдээллийг нь чандлан нууцална гэсэн бичиг ирүүлсэн нь бидэнд байна” гэлээ.
Мөн тэрээр, “Швейцарь улс 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс оффшор бүсдээ хар мөнгийг хадгалахгүй байх, мэдээллийг нь ил тод болгох зарчим руу явж байгаа. Ийм учраас бидэнд Швейцарийн банк мэдээлэл гаргаж өгсөн. Бид Холбооны шүүхэд хандсан. Тус шүүхээс С.Баярцогтыг тус улсын Эрүүгийн хуулийн 305 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан өнгөрсөн зургадугаар сараас эхлэн сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажил нэгэнт явж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Ер нь С.Баярцогтын дансанд мөнгө орсон 2008 он бол түүнийг Сангийн сайд байхад Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орсон, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт орсон үе. Харин 2009 оны аравдугаар сарын 27 бол Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан үе таарч байна. С.Баяр ч бас хөрөнгө авсан байж болзошгүй. Ийм учраас хөрөнгийн эх үүсвэрийг Оюутолгойн гэрээтэй холбож хардаж байгаа юм. Бид Монголын АТГ-ын даргатай албан ёсоор уулзаж, холбогдох баримтуудыг гаргаж өгөх талаар санал солилцсон. Ажиллагаа Швейцарьт явж байгаа учраас АТГ холбогдох баримтуудыг нягталж, баримт гаргаж өгнө гэсэн. С.Баярцогтын хувьд өмгөөлөгч хөлслөөд явж байгаа юм билээ. Түүнээс гадна гурван хүний нэр яригддаг. Бид дараагийн баримтуудыг нэгдүгээр сард дэлгэнэ” гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN


NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа