“Mongolian Pajero Club-ээс зохион байгуулсан “Scorpion4x4 2017 Бартаат замын уралдаан”-ыг үзэж байсан хүн бага насны хүүхэд болон нэгэн эмэгтэйг дайрсан хэрэг гарчээ.
Цагаан өнгийн Nissan Tiida машины жолооч дайрсан бөгөөд хүүхдийг гаргаж авахын тулд тэнд байсан хүмүүс машиныг нь түлхэж унагаасан байна.
Тэнд байсан гэрчийн хэлснээр хүүхэд дайрсан жолооч согтуу байсан гэсэн бол өөр нэгэн гэрч “Хэт сандарсан учраас хүмүүст тэгж санагдсан байж магадгүй, согтуу эсэхийг мэдэхгүй байна. Цагдаа нар аваад явсан” гэлээ.
Осол болсны дараа хүүхдийг түргэний тэрэг авч явжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Налайхын захиргаа уралдааныг зогсоожээ. Налайх дүүргийн цагдаагийн газартай холбогдоход “Ийм хэрэг гарсан нь үнэн, одоогоор хэргийг шалгаж байна. Хүүхдийн биеийн байдал гайгүй байгаа” гэлээ. Мөн энэ уралдааны дараа дайруулсан эмэгтэй нь нөхөр "Эхнэр, хүү хоёр маань эсэн мэнд байгаа. Цаг алдалгшй машиныг өргөн зайлуулж, хүүгийн минь амь насыг аварсан бүх хүмүүстаа талархал илэрхийлье" гэсэн байна.
24tsag.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа