AН-ын дотоод сонгуулийн санал хураалт орон даяар өнгөрсөн ням гаригт болсон. АН-ын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) гишүүд, Аймаг, нийслэл, сум дүүргийн намын хорооны гишүүн болон дарга нараа сонгосон юм. АН-ын гишүүдийн мэдээлж буйгаар “Шонхор” фракцынхан Үндэсний бодлогын хороонд илүүтэй орсон гэсэн мэдээлэл байна. Тодруулбал ҮБХ-ны 60 гаруй хувьд нь “Шонхор”-ынхон багтжээ. Мөн хэд хэдэн аймаг, дүүрэгт тус фракциас намын даргаар сонгогдсон байна. Төв аймагт Ц.Мэндсайхан, Дарханд Г.Гантулга, Чингэлтэйд Г.Баярсайхан нар намын дарга болжээ. Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар дүүрэгт маргаан үүссэн тул хяналтын тооллого явагдаж байгаа юм. Сэлэнгэд АМГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нарын дунд маргаан үүссэн байна. "Шонхор"-ыг экс дарга З.Энхболд, намын дарга С.Эрдэнэ нар удирдаж байгаа. Энэ утгаараа намын дотоод сонгуульд эрх мэдлээ ашигласан, луйвар хийсэн гэдэг шүүмжлэл намын гишүүдийн дунд бий.
Тодруулбал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын “Нэг Ардчилал”-ынхан ихээхэн гомдолтой байгаа ажээ. Тэдний гишүүдийг бүртгэлээс хассан, намын дотоод сонгуульд оролцуулаагүй тохиолдолууд их гарсан байна.
АН-ын шинээр сонгогдсон аймаг, дүүргийн намын хорооны дарга нарын нэрс:
Нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулга
Архангай аймгийн АН-ын даргаар М.Батжаргал
Баян-Өлгий аймгийн АН-ын даргаар Е.Занар
Баянхонгор аймгийн АН-ын даргаар Д.Ширмэн
Булган аймгийн АН-ын даргаар Б.Ариун-Эрдэнэ
Говь-Алтай аймгийн АН-ын даргаар Ц.Нанзаддорж
Говьсүмбэр аймгийн АН-ын даргаар Д.Сүрэнжав
Дорноговь аймгийн АН-ын даргаар Б.Батбаяр
Дорнод аймгийн АН-ын даргаар П.Алтангэрэл
Дундговь аймгийн АН-ын даргаар Ц.Мөнхбат
Өвөрхангай аймаг Хяналтын тооллоготой
Өмнөговь аймгийн АН-ын даргаар Р.Сэддорж
Сэлэнгэ аймаг Хяналтын тооллоготой
Төв аймгийн АН-ын даргаар Ц.Мэндсайхан
Увс аймгийн АН-ын даргаар Ч.Чимид
Ховд аймгийн АН-ын даргаар Ч.Чинбат
Хөвсгөл аймгийн АН-ын даргаар Ш.Идэрбаясгалан
Хэнтий аймгийн АН-ын даргаар Ш.Батдэлгэр
Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Г. Гантулга
Орхон аймгийн АН-ын даргаар Д.Алтанхуяг
Багахангай дүүргийн АН-ын даргаар Ц.Алтанцэцэг
Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Г.Баярсайхан
Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар М.Чинболд
Налайх дүүргийн АН-ын даргаар М.Дашхүү
Багануур дүүргийн АН-ын даргаар Ч.Очирхүү
Сүхбаатар дүүрэг Хяналтын тооллоготой
Эх сурвалж: Zindaa.MN
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна