Гадаадаар “аялсан” Н.Амарзаяад тойргийн иргэд нь гомдсон бололтой Ойрын үед сошиалд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний олборлолт хийхээр "Сауд гоби коэл транс" компани техник хэрэгслээ аваачин, нутгийн ард иргэд түүнийг эсэргүүцэж байгаа гэнэ. Эргэн сануулахад, ирвэс хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл эсэргүүцэж, холбогдох шүүх хурал хүртэл болж байсан юм.
Тэгвэл нутгийн иргэд УИХ-д өмнөговьчуудыг төлөөлөн сууж буй Намсрайн Амарзаяа гишүүнд хандсан эвлүүлэг бүхий зургуудыг сошиалаар цацаж эхлээд байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тус тусынхаа тойрогт ажиллаж эхэлсэн. Харин Н.Амарзаяа гишүүний хувьд УИХ-ын хэсэг гишүүдийн хамт Унгар улсаар “аялж” яваад ирсэн. Тэгвэл боловсон “зугаалга” хийж, өөрийгөө эрхлүүлж яваад тойргийн иргэд нь гомдсон бололтой. Тиймээс эрхэм гишүүний бохь үлээж байгаа зургийг нутгийн иргэдийн эсэрцүүцлээ илэрхийлж байгаа зурагтай эвлүүлэн “Эрхэм гишүүн Намсрайн Амарзаяа та юу хийж байна вэ. Амаа цэвэрлэж дуусга, гишүүн ээ. Ард түмнээ төлөөлж амаа нээгээч, гуйж байна” хэмээн бичсэн постуудыг оруулсаар байна.
Эх с урвалж: Монголын Мэдээ сонин
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа