”Шилэн” Цогоод сайдын ёс зүй дутав


Астралийн баруун эргийг Дебби нэртэй хар шуурга нөмрөн авснаар тус улсад онц байдал зарлаад байна. 250 км цагийн хурдтай урагшилж буй хар салхийг “мангас” хэмээн нэрийдэж, дөрөвдүгээр зэрэглэлийн маш хүчтэй шуурга гэж үзэж байгаа юм. 

 

Далайн шуурга Дебби өнөө өглөөнөөс эхлэн Австралийн нүүрсний нөөц, олборлолтын гол цөм болсон Бовен Бассинийг дайраад байна. Өмнө нь Австралийн нүүрсний бүс нутаг далайн шуурганд өртөж, үерт автсанаар нүүрсний уурхайнууд хаагдаж, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ огцом өсөж байсан удаатай. 

 

Харин энэ сэдвээр Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл “Бороо бороо ороосой” хэмээн жиргэсэн нь олны анхааралд өртөв. Гадаад улс оронд гамшиг болж байхад төрийн сайд хүн баярлаж хөөрч байгаагаа олон нийтийн сүлжээнд ил цагаан бичсэн нь олон хүний гайхшралыг төрүүлж байна. Магадгүй эл асуудал гүнзгийрвэл хоёр орны харилцаанд ч сэв суулгаж болох талтай!

 

Эх сурвалж: TIME.MN