Сүүлийн үед иргэдийн цахим хаягийг ашиглан бусдаас мөнгө гуйх замаар хуураг мэхлэх гэмт хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллага анхааруулсаар байна. 10 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг хууль хяналтынхан илрүүлж, шалгаж байгаа.
Тэгвэл ХХЕГ-т ажиллаж байсан 24 настай С хэмээх офицер залуу фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, олон гишүүнтэй групп, пэйж хуудсанд “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулаад түүний дагуу хандсан иргэдийг хохироож байсан нь тогтоогджээ. Хууль бус энэхүү үйлдлийг нь ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм.
Офицер залуу ХХЕГ-т 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ оны хоёрдугаар сарын 5-нд албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогджээ. Тэрбээр дээрх зарын дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.
Түүний хэргийг өдгөө Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт заасан “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм байна.
24Tsag.MN
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна