News.amjilt.com сайт нь 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын ирээдүйг нуруун дээрээ үүрч явах төгсөх ангийн сурагчидад зориулан “Амжилт” боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. ЕБС-ын төгсөх ангийн сурагчид та бүхэн энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийн элсэн суралцахыг хүссэн сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг авч, өөрийн үндсэн хөрөнгө болох мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар сонирхолтой лекцийг хүлээн авч сонсох юм.
Бидний зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг бүх их дээд сургууль, коллеж, гадаадын тэтгэлэгт сургуулиудад зуучилдаг байгууллагууд, гадны их дээд сургууль, ЕШ-ын шалгалтад бэлтгэдэг сургалтын төвүүдэд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Монголын ирээдүй болсон хойч үеийн залуучуудыг эрдэм мэдлэгийн үрээр тэтгэж, Монгол улсын боловсролын салбарыг өнгөлж яваа их дээд сургуулиуд та бүхнийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг уриалж байна.
Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй сургуулиуд энэ дугаарт холбогдоно уу: 89004549
“Амжилт” боловсролын үзэсгэлэн 4 дүгээр сарын 9-нд IT парк буюу Мэдээлэл технологийн үндэсний паркд болно.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно