Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа бүрэн эрхэт Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн элчин сайдын яамны гадна Монгол иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Энэ сарын 8-нд эхэлсэн “С.Баяр Монголын элчин байх эрхгүй” сэдэвт эсэргүүцлийг дэмжигчид нэмэгдсээр байгаа ажээ.
Эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулагчид Элчин сайд С.Баяр болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал, Гадаад Хэргийн Яаманд шаардах бичиг хүргүүлсэн байна. Тус шаардлагад С.Баярыг огцруулах асуудлыг хөнджээ. С.Баярыг эсэргүүцэгчид хүрээгээ тэлж энэ долоо хоногийн баасан гаригт Сүхбаатарын талбайд “Оффшорчдын эсрэг" жагсаалыг зохион байгуулахаар болсон байна. Элчин сайд С.Баярыг Монголчуудын дунд нээлттэй ярилцлаганд эсэргүүцэгчдийн зүгээс урьж байгаа ажээ.
Эх сурвалж: Zindaa.MN
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно