Өнөөдөр 21 цагийн орчим 16-р хорооллын хот руу явдаг автобусны буудлаас өгсөөд Цайзын уулзвараар баруун тийш эргэн гэртээ харихаар явж байсан 21 настай эмэгтэйг үл таних нүүрс ачсан портертой таван залуу Шунхлай клонкийн наад талын гудамжны булан руу орох үед нь хүчээр машиндаа суулгахыг завдсан хэрэг гарчээ. Дээрх залуус саравчтай малгайн дээр юүдэнтэй цамцны малгайг давхарлан өмсөж нүүр царайгаа далдалж юүдэнгийнхээ бүчийг чангалсан байдалтай байсан гэнэ.
Ойролцоох шатахуун түгээх станцын ажилтан хоёр залуу нэг охиныг сугадан машиндаа суулгахыг завдаж байгааг хараад юу болоод байна гэж орилсоноор охин дундаас нь сугаран гарч эрчээрээ тэднээс зугатаж аврагджээ.Айсандаа машиных нь дугаарыг харж амжаагүй гэсэн. Урин дулаан цагт танхай,дээрэм булаалт,хүчингийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг тул та бүхэн анхаарал сэрэмжтэй байгаарай.
Эх сурвалж: Unuudur.MN
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно