С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн зарим баримтыг ил болголоо


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа дэнслэгдсэн ч олны эргэлзээг төрүүлсэн хэвээр байгаа.

 

Анхан шатны шүүхээс энэ хэрэгт буруутгагдсан  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд өнгөрсөн долоо долоо хоногт Давж заалдах шатны шүүх хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Эл хэрэг эхнээсээ төрнийн нууцад хамааралтай гэгдэж байсан учраас бүх зүйл хаалттай болж өрнөсөн.

 

Энэ нь ч олны хардлага эргэлзээг төрүүлж, улмаар шүүх хуралдаанд авагдсан нотлох баримтыг ил болгохыг хүсч, шаардаж байсан юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж байгаа төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна. Төрийн нууцыг ил болгох тухай уг албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 10-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад явуулжээ.

 

Энэ талаар Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн өчигдөр МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож, Төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг асгны гэргий Д.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувибарыг үзүүлсэн юм.