Хангай шиг түшигтэй ханагар сайхан эрчүүдийн минь баяр айсуй. Мартын 8-наар мартагдахааргүй баярласан бүсгүйчүүд та бүхэн мэдээж эрчүүдээ хэрхэн баярлах вэ гэж бодож сууна уу? Тэгвэл эргэлзээгүй Крокус эвент холл-ийг зорихыг зөвлөе.
Учир нь Монголын рок, попын шилдэгүүд энэ Баасан гарагт гайхамшигт тоглолт зохион байгуулах гэж байна. Ерээд оны залуусын хайр дурлал, залуу насны хамгийн нандин бүхнийг санагдуулах,залуусын шүтээн “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлаг, мөн Гитарчин Д.Өлзий-Орших, дуулсан дуу бүр нь хит болж байсан, охидын шүтээн “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, цээл сайхан хоолой, урлагийн төлөө гэсэн уужим сэтгэлээрээ ялгарах СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд урлагийн шилдгүүд зөвхөн энэ үдэш Крокуст цуглах юм байна.
Мөн энэхүү тоглолтын “чимэг” болж МУГЖ Т.Ариунаа эрчүүддээ зориулан өөрийн уран бүтээлээрээ бэлэг барих бол Монголын рок поп ертөнцийн “акул”-уудын нэг "Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун энэ үдэш фенүүдтэйгээ уулзах гэж байгааг дуулгая.
“THE MEN”буюу Эрчүүдийн баярт зориулсан энэхүү тоглолт ердөө 3 хоногийн дараа буюу энэ Баасан гарагт Крокус эвент холл-ийн тайзнаа ганцхан үдэш болох гэж байна. Та энэ үдэш хайрттайгаа болон анги хамт олон, найз нөхөдтэйгээ хамт баярын үдшээ тэмдэглэхээс гадна сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа сонсон доргио дискодож өнгөрүүлээрэй.
Эрчүүдийн баярыг тохиолдуулан Эрчүүдээ баярлуулах төгс сонголт THE MEN байх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80044411, 80101144
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа