Охид бүсгүйчүүдийн хувьд хувцаслалт, гоо сайхны арчилгаа, хүүхэд төрүүлсэн ч богино хугацаанд жингээ барих арга барилаас нь үлгэр дуурайл авдаг хүн бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. Үргэлж олны анхааралд байдаг тэрбээр нөхөрт гарснаасаа хойш хувийн амьдралаа ихэд нууцлах болсноор тээгч эх хөлслөн хүүхдээ төрүүлсэн гэх шүүмжлэлд хүртэл өртөж байсан юм.
Өдгөө Анугийн том охин 4 нас хүрэх гэж байгаа бол дундах охин нь тавдугаар сард 2 нас хүрэх гэнэ. Харин бага нь 3 сартай. Тэрбээр охидоо “Гурван гал” эмнэлэгт касер хагалгаагаар төрүүлсэн байна. Эмч нар касер хагалгаагаар 4-өөс дээш удаа төрж болдоггүй гэж зөвлөдөг ч 5 удаа төрсөн эмэгтэй байдгийг сонсоод дахин хоёр хүү төрүүлэх юмсан гэж бодох болсноо ярьжээ.
Тэрбээр “эмэгтэй хүн болсных алдарт эхийн одон зүүгээд, гурван охин маань хоёр эрэгтэй дүүтэй болж, эвтэй найртай, бие биедээ тустай, дэмтэй явцгаагаасай гэж би хүсдэг. Нөхөр маань “Ингээд л боллоо, хайрыгаа дахиж зовоохгүй ээ” гэдэг. Гэхдээ голомт залгах хүү төрүүлж өгнө, ганц байвал хүү минь ганцаардах байх тиймээс хоёр хүүтэй болно оо. Хөвгүүд минь айлын сайхан охидыг авч суугаад, хүндлэн хайрлаж, халамжилна гэж би төсөөлж, төлөвлөж боддог” гэсэн байна.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа