Өнгөрсөн оны есдүгээр сард долоон настай хүү бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл уг хэргийг үйлдсэн этгээдүүдэд прокуророос ял оноосон байна. Долоон настай хүүгийн амийг хороох захиалга өгсөн С-д Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Б-д Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж өчигдөр шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг эргэн сануулахад, уг хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан бөгөөд долоон настай Т гэх хүү гэр бүлээс гадуурх харилцааны хохирогч болсон юм.Талийгаач хүүгийн аав Ц нь гэр бүлээс гадна 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байсан аж. С нь Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д мөнгө амлаж, захиалгаар хүүг хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ. Харин хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн Б нь 1998 онд төрсөн бөгөөд өмнө нь Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байсан аж.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа