Манай улсад саун, массажны нэрээр биеэ үнэлдэг газрууд их болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад багагүй хугацаа өнгөрсөн ч энэ талаар авсан дорвитой арга хэмжээ ерөөсөө байхгүй байна.
Нийслэлд орой үдшийн цагаар ч хүмүүсийн хөдөлгөөн огт тасардаггүй БГД-ийн нутаг дэвсгэрт буюу 3-р эмнэлэгийн автобусны буудлын урд байрлах массажны газрыг биеэ үнэлэгчдийн үү уурхай гэхэд болно. Энэ газар нь массажны газар нэрийдлээр биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг байна.
Энэхүү газрын эзэн нь Саруул гэх нэрээр садар самууны ертөнцөд танигдсан А гэгч “нууц хатагтай” байдаг гэнэ. Тэрбээр биеэ үнэлэлтийг зохион байгуулж, байр сууцаар хангасаныхаа хөлсөнд тэднээс тодорхой хэмжээний татаас авдаг байна. Нэг биеэ үнэлэгч хамгийн багадаа 100 орчим мянган төгрөгийн татаас төлдөг аж. Ингэхээр таван биеэ үнэлэгчтэй саун ганцхан шөнийн дотор 500 мянган төгрөгийн орлого олдог нь тодорхой байгаа юм. Түүнчлэн сайн ажилласныхаа хэрээх шөнөдөө сая гаруй төгрөгийн татварыг биеэ үнэлэгч нараас хураадаг гэж албан бус эх сурвалж мэдээлсэн юм.
Ийнхүү хууль бусаар хөлжиж, хэтэвчээ түнтийлгэж буй “Нууц хатагтай” А-д хариуцлага тооцох цаг иржээ. Ийм байдлыг мэдсээр байж арга хэмжээ авахгүй байсаар байгаа нь биеэ үнэлэлтийг дэврээж , охид бүсгүйчүүдийг буруу замд уруу татан оруулж буй саун, массажны газрыг дэврээж өөгшүлж буй хэрэг юм. Тиймээс энэхүү асуудалд холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авч, таслан зогсоох хэрэгтэй. Цус ариун бол төр ариун...!
Эх сурвалж:Breakingnews.mn
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа