Өглөөгүүр “Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас өрсөлдөнө” гэсэн бор шувууг нисгэж хаврын харшлийг эхлүүлсэн “босоо” С.Ганбаатарын араас хоёрдогч бор шувуу нисч ирэв. Үдээс хойш дэрхийсэн энэ шувууны эзэн нь Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг хэрхэн босгох вэ гэсэн алдартай яриа бүхий бичлэгээр олны танил болсон хүн.
Яг одоо онлайнд УИХ-ын дарга М.Энхболд энэ зун Ерөнхийлөгч болно. Тэгэхээр Төв аймагт дахин сонгууль болно гэсэн үг. Энэ сонгуульд Хотын дарга Су.Батболд нэр дэвшиж өрсөлдөнө. Тэр УИХ-ын гишүүн болно. Ингэхээр Хотын даргын суудал эзгүйрнэ. Тэгэхээр тэр суудалд өдгөө НИТХ-ын даргаар ажиллаж буй Ц.Сандуй очихоор тохироо хийсэн гэх мэдээлэл яригдаад эхэллээ” гэсэн мэдээ гарч, залуу даргыг “баясгаж” байна.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-ын Хотын намын хороог авч орсон Ц.Сандуй хэрвээ “даагнаас унаж бэртээгүй бол” нийслэлд засаглах байсан гэсэн яриа өнгөрсөн зунаас хойш тэнүүчилдэг. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн ч ялагч нь байтугай нэр дэвшигчид нь хараахан тодроогүй л байна. Ийм үед ирэх сонгуулийн дараах бялуу хуваарилалтыг дарга өөрөө сэрүүн зүүдлээд байна уу, өмнөөс нь өөр хүн зүүдлээд байна уу?
Эх сурвалж: UPDOWN.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь