“Хүсэмжит залуу” гэх тодотголын үүрдийн эзэн


УДЭТ-ын жүжигчин Эрдэнэбилэг буюу Эбиг чадварлаг жүжигчнийх нь хувиар мэдэхгүй хүн ховор. Оюутан ахуй цагаасаа тайз, дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж, олонд хүлээн зөвшөөрөгдсөн түүний хувийн амьдралын талаар ч сонирхох хүн олон бий. Ихэвчлэн хүн чанартай, эрэлхэг залуугийн дүрийг бүтээдэг тэрбээр амьдрал дээр ч нэлээд хүн чанартай, тусархуу нэгэн гэдэг. Жүжиглэхээс гадна бодибилдингийн спортоор хичээллэж, нэлээд амжилттай яваа түүнийг бүсгүйчүүд “хүсэмжит залуу” гэсэн тодтголоос “буулгах” тун дургүй. Харин тэрбээр өнөө жил Драмын театрын золголтонд ирэхдээ хар торгон дээлээр гоёсон нь зохисон гэж жигтэйхэн.
PAPARATSI.MN