БНСУ-д амьдарч буй олон улсын хэмжээний мастер М.Нандин-Эрдэнэ ирэх сарын 15-нд нэг сая ам.долларын бооцоот тулаанд оролцох болсноо зарлалаа. Тодруулбал, “Road FC” холбооноос шилдэг 16 тамирчинг өрсөлдүүлэх нэг сая ам.долларын шагналтай тэмцээнийг зарласан бөгөөд энэ тэмцээнд оролцох эрхийн төлөө М.Нандин-Эрдэнэ одоо хүч үзэх юм. Монголын боксын шигшээ багийн тамирчин явсан М.Нандин-Эрдэнэ БНСУ-ыг зорьж, холимог тулааны “Road FC” холбоонд элсээд багагүй хугацаа өнгөрч байна. Түүний өрсөлдөгч нь Бразилын тулаанч, Тайландын алдарт “TIGER MMA” клубийн тамирчин Бруно Миранда юм. Тэдний тулаан БНСУ-ын Сөүл хотод болох ажээ. М.Нандин-Эрдэнэ БНСУ-д холимог тулааны спортоор хичээллэх болсон талаараа “Үнэхээр дуртай болохоор хүний нутаг ч гэсэн спортгүйгээр амьдарч чадахгүй юм билээ. Ажлаас гэр рүүгээ харих замд бокс, холимог тулааны клуб байдаг байсан. Өдөр бүр хажуугаар нь хараад өнгөрдөг байсан ч тэсэлгүй нэг өдөр гүйж ороод бүртгүүлчихсэн. Түүнээс хойш мэргэжлийн болон сонирхогчийн тулаанд арав гаруй удаа “зодолдоод” байна” хэмээн ярьжээ.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа