Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнөөдөр саатуулан, шалгаж эхэллээ.
Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Тус цагдаагийн хэлтэст энэ сарын 7-ны өдрийн 21:15 цагт “2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг баривчиллаа.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь