МАХН-аас Эрдэнэтийн 49 хувь болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэнд амласан амлалтаасаа бүрэн ухарч, татварыг өсгөж, цалин тэтгэврийг нэмэхгүй байх замаар олигархиудын авсан өр, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэх гэж байна...
...Улсын өр гэгдэж буй их хэмжээний өр зээлийг хувааж авсан бүх хүн өнөөдөр УИХ-д сууж, зарим нь сайдын албан тушаалыг хашиж байна. МАН өмнөх Засгийн газрын асуудал, өр зээлийг мэдээгүй байсан гэх нь ямар ч үндэслэлгүй...
Цаашид сонгуулийн амлалтаасаа ухран буцаж, хууран мэхлэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал нь МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардах болно" гэсэн байна.
Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян "ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйг хорлон сүйтгэх ажиллагаа гэдгийг онцолсон. Мөн тэрбээр ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүйгээр Монголыг хүнд байдлаас гаргах олон зам байгаа боловч эрх баригчид ашиглахыг хүсэхгүй байгааг хэлэв. Тухайлбал, Тавантолгойг хөдөлгөхөд 100 тэрбум ам.доллар босгох боломжтой гэсэн юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй