Мартны 8-ны өдөр цэцэг, мэндчилгээнд бялуурсан бүсгүйчүүдийн нийтлэл цахим ертөнцөөр нэг хөврөөстэй байсан гэхэд болно. Харин эх оронч үзэл, үндэс угсаагаараа омогшдог С.Жавхлан гишүүний баруун гар гэгддэг дуучин Бондгор өөрийн үзэл бодлоо ингэж илэрхийлжээ. Тодруулбал өөрийн цахим хуудаснаа:
“Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй"
Ингэж шүлэглэн БОЛОР ЦОМЫН эзэн болж бахархуулж явсан миний төдийгүй олон хүний хүндлэл хүлээсэн НАЙРАГЧ Ичинхорлоо эгч маань өөрийн цахим хуудсаараа 99 сарнайн зураг тавин гайхуулах юм. Энэ олон сарнай нь яг үнэндээ Хятадаас орж ирж байгаа шүү дээ.
Би хэн нэгнийг доромжлох гэсэнгүй. Харин охидод зөв дууриалал болно гэж итгэж явдаг учир шүүмжилмээр санагдлаа.
Их урам хугарлаа.
Охидоо хятад сарнай хэдхэн цагийн настай, Бид чинь шинэ жил гээд л ганцхан буудуулаад өнгөрөх гадны шампанск, Валентин гээд л баахан гадаад шоколад, Март гээд л баахан хятад цэцгийг хөдөлмөрлөж олсон хэдхэн төгрөгөө үрэн байж гадагшаа урсгаад байх нь ЗӨВ ҮҮ?
Авч Байгаа нь ч тэр өгч байгаа нь ч тэр бодмоор юм.
Нүглийн нүдийг гурилаар хуурч ХЭЛБЭРДЭНЭ гэдэг нь л энэ байх даа.
Үүний оронд ядаад хайртай хүмүүстээ нэг монгол ахан дүүсийнхээ үйлдвэрлэж байгаа нэг МОНГОЛ ХУВЦАС аваад өгвөл дулаахан явна даа.
Хятад сарнай шиг өгсөн болоод л эргээд харах хооронд үхэхгүй шүү дээ.
Гадаадын ИЛҮҮ ХЭРЭГЛЭЭНЭЭС татгалзаж , ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ ЗАЛУУСАА” гэжээ. Ноён бондгор нэрээ тэмцэгч Бондгор нэрээр сольсон түүний энэ удаагийн уриалга нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгахаар аж.
PAPARATSI.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй