Өчигдөр "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болж өнгөрлөө. Энэ өдөр дэлхийн түүхнээ хэд хэдэн удаа эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө жагссанаар олон улсад эмэгтэйчүүдийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг болсон байдаг. Манай улсад ч мөн өргөн тэмдэглэгддэг уг баяраар Сүхбаатарын талбай дээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд хувцсаа тайлан зөвхөн дотуур хувцастайгаа -10 хэмийн хүйтэнд гадаа зогссон бөгөөд харин ордонд Ц.Элбэгдорж өөрийгөө би одонгийн хүүхэд хэмээн индэр дээрээс “хашгирч” 1000 ээжтэй патиараа татуулсан шигээ үл анзааран өнгөрөв.
Баярынхаа өдөр хань, үр хүүхдүүдтэйгээ баярлаж байхын хооронд дотуур хувцастайгаа зогсох тэднийг эрх баригчдын оффшор дансны асуудал нүцгэн жагсаж, лоозон барихад хүргэсэн аж. Лоозонд бичсэнээс харвал улс төрчдийг эсэргүүцсэн, оффшор данстай эрхмүүдийн талаар үг хэллэг нэлээд бичсэн харагдана.
Тодруулбал,"Оффшорчдыг зайлуул", "Хуйлгалсан хөрөнгөө эргүүлж өг", "Хулгайч дарга нар боль" гэх мэт үгс бичсэн лоозон барьсан байжээ.
Нүцгэн эмэгтэйчүүдийг жагсаал хийж байх үеэр цагдаагийнхан ирж хүч хэрэглэн авч явсан бөгөөд цагдаа нар тэднийг мөрдөж эхэлсэн талаар баттай эх сурвалжаас мэдээлсэн юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
PAPARATSI.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй