"Жаст" группийн ерөнхий захирал Ш.Батхүү гэдэг хүний нэр алдар 2000 оны дунд үеэс олноо түгэж эхэлсэн. Санжаагийн Баярын ивээлд орсон, МАХН /одоогийн МАН/-ын нөлөө бүхий санхүүжүүлэгч, үлгэрийн мэт хөрөнгө оруулалтыг татан Монголдоо тэрбумтан болсон гээд ярьж, бичдэг байлаа. Шатахууны импорт, махны үйлдвэр, уул уурхай, банкны салбар гээд түүнд оролцоогүй салбар цөөн. Салбар бүртээ л том тоглогч нь болж хувирлаа. Харин тэр нэг өдөр... Хадгаламж банкийг хувьчлан авсанаар энэ хүний мандан бадрал сүйрэл болон хувирсан.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 51%, УБТЗ-ын 50%-ийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж 109 сая ам.долларын зээл авч явсан сүйхээтэй, нөлөө бүхий эрийг хэн гэгч нь газарт буулгав. 2013 оны 07 сард бүрэн дампуурлаа зарласан иргэн Ш.Батхүү хэвлэлийн өмнө гарч ирлээ. "Монгол газар" ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр гэх эрд залилуулан Монголын 4-н банк, цөөнгүй бизнесмэн дампуурсан тухай анх удаа ам нээсэн түүхтэй. Хамгийн сайхан эмс охидод хайр гамгүй мөнгө, автомашин, орон сууц цацаж хүүхэдтэй болгодог шидтэй тэрхүү эр өнөөдөр өөрөө ч дампуурлаа зарлан Сингапурт амьдарч буй гэсэн.
МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ БҮРТ ТӨРТЭЙ ХОЛБОГДСОН ЭНЭ ЛУЙВАР СҮЙРЭЛ СУРГАМЖ
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана