БЭЛГИЙН ХУР БУУЛГАХ “ИХ ХАТАД” ЦЭНГҮҮН ӨНӨӨДӨР БОЛНО


Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгийн хамт олон  хүний дээд, орчлонгийн чимэг болсон ээжүүдээ баярлуулдаг хүндэтгэлийн цэнгүүнээ энэ жил “Их хатад” нэрийн дор зохион байгуулахаар боллоо.
Уг цэнгүүнд урлагийн одод, улстөр, бизнес гээд салбар салбартаа манлайлж яваа эрхмүүдээс эхлээд үр хүүхдүүдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж, ажил үйлсээрээ олны үлгэр дуурайлал болж яваа эгэл жирийн ээжүүд оролцдог билээ.
“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.С.Амармандах, уртын дуучин Л.Нарантуяа, “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ, 90-ээд оныхны шүтээн болсон “Номин” хамтлагийн дуучин П.Гантөгс, “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч, иогчин Ц.Мөнхсайхан, СТА Нарантуяа тэргүүтэй урлагийн оддын нэгдсэн тоглолт үзэж, хөгжөөнт тоглоомуудаар наадан, хүндэтгэлийн зоог барих аж. Мөн телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг. Нэгэн сайхан оройг өнгөрүүлсэн ээжүүд өмнөх жилийн цэнгүүнээс гарахдаа “Арван насаар залуужууллаа” гэлцэж байсан билээ.

 

Энэ жилийн хувьд Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сантай хамтран зохион байгуулж байгаа.Цэнгүүний  ивээн тэтгэгчид болох үндэсний шилдэг брэнд, шилдэг бизнесмэнүүд зочдын дундаас азтанууд шалгаруулж, СУПЕР ШАГНАЛ гардуулахаар өөр өөрийн брэнд болсон бэлгүүдээ амлаж эхэлжээ.

 

Тухайлбал, “ХОС БИЛГҮҮН ЗУЛ” ХХК-ийн хамт олон европ жимсний тун гоёмсог, чанарлаг цуглуулгыг нэг азтанд өгөхөөр амлалаа.“ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүний СУПЕР АЗТАН хоёр бүсгүйг “ХҮЧИТ МОРЬТОН” ХХК 100% хөнгөлөлттэй аяллын эрхийн бичгээр мялаах бөгөөд бусад зочдод 10% хөнгөлөлттэй бонус карт бэлэглэхээр шийджээ.

 

Мөн “ЦЭЦЭГСИЙН ХОТХОН” хүндэтгэлийн цэнгүүнд ирсэн ээжүүдэд сарнай, СУПЕР АЗТАН эмэгтэйд та бүгдийн урьд нь хэзээ ч харж байгаагүй өвөрмөц цэцэгсийн баглааг бэлэглэх аж. Түүнчлэн хүндэтгэлийн цэнгүүний бүх зочдыг “Оюу спа” салонд 50% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг, нэг СУПЕР АЗТАН-г жилийн турш ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлүүлэх эрх хүлээж байгаа аж. “Их хатад”-ын гэнэтийн бэлгүүд үүгээр ч бас дуусахгүй ээ. “Mei-Ko beauty and Spa Center”-ийн байгуулагч Дарханцэцэг бүх зочдод 50% хөнгөлөлтийн карт бэлэглэж, СУПЕР АЗТАН нэг эмэгтэйд жилийн турш үнэ төлбөргүй үйлчлэх эрхээр мялаана.

 

Мөн “Ханбатгүн” Уламжлалт, сэргээн засах эмнэлгийн хамт олонi “ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүнд оролцсон зочдыг 50% хөнгөлөлттэйгээр эмчилгээний массажинд орох бонус карт, мөн СУПЕР АЗТАН бүсгүйг жилийн туршид Ханбатгүн эмнэлэгт сонгосон эмчилгээгээ хийлгэх эрхийн эзнээр тодруулахаа амлалаа. Тэгвэл “ЛОТУС” боловсролын төвийн хамт олон “ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүний СУПЕР АЗТАН-д тун өвөрмөц хийцтэй буян хишгийн авдраар мялаах гэнэ шүү.

 

Түүгээр ч зогсохгүй, уг хүндэтгэлийн цэнгүүний ивээн тэтгэгч DYRBERGKERN брэндийн хамт олон ч бас хэний ч санаанд оромгүй гэнэтийн бэлэг, энэ цагийн авьяаслаг зураачдын нэг Нацагдоржийн Туяа өөрийн шинэхэн бүтээлээ супер азтан бүсгүйд зориулан бэлтгээд 3 дугаар сарын 8-ны өдрийг хүлээж байгаа аж.

 

Дашрамд дуулгахад, “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүн Мартын 8-ны өдөр буюу өнөөдөр 18:00 цагт Баянгол ресторанд болно. Та бүхэн ээждээ, эгчдээ, ханьдаа, магадгүй бас охин дүүдээ хэзээ ч мартагдашгүй нэгэн үдшийг бэлэглэхийг хүсвэл 91399993, 94052992, 70115775 утсаар холбогдож, “Их хатад” цэнгүүний урилгыг аваарай.

Холбоо барих утас: 70117557, 91399993, 94052992