2012 оноос үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн эрхэм таны сайн танил www.paparatsi.mn та бүхэндээ шинэ сонин мэдээ мэдээллийг папараци зургийн хамт зогсолтгүй хүргэсээр таван жилийг ардаа үджээ. Ингээд бид зөвхөн дэлгэцийн цаанаас уншигч тантай уулзах бус, гарт баригдаж, сэтгэлд шингэх, шинэхэн сэтгүүлээ гаргахаар шийдсэн юм.
Энэ сарын 3-ны өдөр Corpоrate зочид буудлын CosmoPolis-т нээлтээ хийсэн бөгөөд нээлтэнд хэвлэлийн магнатуудаас гадна урлаг, спортын алдартнууд хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлж, талархлын үгээ харамгүй хайрласан юм. Монголын хэвлэлийн зах зээлд шинэ өнгө төрхтэйгээр “отголж” мэндэлсэн “PAPARAZZI” сэтгүүлийн анхны дугаараас та бүхэн Монголд болоод дэлхийн оддын папараци мэдээнээс гадна Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид болон Оросын Зөн Билгийн тулааны 16 дахь тулааны ялагч Виктория Райдосын сонирхолтой ярилцлага, дэлхийн №1 реппер Jay Z-гийн амжилтанд хүрсэн түүх, танин мэдэхүй, эрүүл мэнд, сэтгэл зүйч, аялал жуулчлал, энтертайнмент мэдээ, сенсаци, скандал зэрэг төрөл бүрийн салбарын мэдээллүүдийг нэг дороос унших бүрэн боломжтой боллоо.
Папараци сэтгүүл нийт 24 контенттой бөгөөд цаашид контентийн тоо өсөн нэмэгдэж, сайжран чанаржсаар байх болно гэдгийг дуулгахад таатай байна. Сард нэг удаа хэвлэгдэн гарч байх тус сэтгүүл уншигч та бүхний оюуныг мялааж, мэлмийг баясгах мэдээ мэдээллээр бялхам байх болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Paparazzi” сэтгүүлийн шинэ дугаараас хүлээн авч уншина уу...
Авч биш өгч амьдарцгаая.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй