· Мezzo-soprano хоолойт дуучин Катерин Женкинс нь 1980,06,29-нд Уэлсийн Нит хотод төрсөн. Crossover, Classic, Opera pop стилиэр уран бүтээлээ хийдэг.
· 1998 оноос 2010 он хүртэл дуулж байгаад өдгөө кинонд хүчээ үзэх болоод байгаа. Уэлсийн Wales Primary School болон Alderman Davies Church, Dwr-y-Felin Comprehensive School зэрэг сургуулийг дүүргэсэн. Харин дуулах ур чадвараа тэрээр John Hugh Thomas-аар заалгасан бөгөөд наймдугаар ангид байхдаа дуулж төгөлдөр хуур тоглож сураад байжээ.
· 1990-1996 оны хооронд Катерин Royal School of Church Music Cathedral Singers хэмээх сургуульд суралцсан бөгөөд тухайн үедээ RSCM award-аас шилдэг эмэгтэй хоор дуучны шагналыг хүртэж байв.
· 17 насандаа Royal Academy of Music сургуульд элсэн орсон бөгөөд итали, франц, герман, орос хэл заалгажээ.
· 2000 онд Face of Wales буюу улсынхаа дүр төрх гэсэн эрхэм шагналын эзэн боллоо.
· 2004-2008 онд Женкинсийн зургаан цомог сонгодог бүтээлийн чартад дээгүүрт бичигдэж нийтдээ дөрвөн сая хувиар борлогдсон гэдэг.
· Тэр бол Classical BRIT Awards-аас хоёр том шагналыг нь хүртсэн анхны эмэгтэй дуучин юм. Тухайн үед хоёрдахь бүрэн хэмжээний цомог болох Second Nature нь UK Albums Chart-ийн 16-д бичигдэж 2005 оны шилдэг цомгийн шагналыг BRIT Awards-аас хүртжээ.
· Тэгвэл 2005,08,28-нд гаргасан гуравдахь Living a Dream цомог нь сонгодог чартын гуравт бичигдсэн нь ихээхэн сенсааци дэгдээсэн билээ.
· Катериний дөрөвдэхь цомог 2006,11,06-нд худалдаанд гарчээ. Нэр нь Serenade. Энэ цомог эхний долоо хоногтоо л нийт 50,000 хувиар борлогдож HMV-ийн сонгодог чартын дөрөвт оржээ.
· Rejoice хэмээх тавдахь цомог нь 2007,11,19-нд бүтээгдэж дууссан бөгөөд хоёр ч дуун дээр нь Take That-ийн Gary Barlow продюсероор ажиллажээ. Энэ цомог Британийн поп чартад Spice Girls, Girls Aloud зэрэг хамтлагийг ялж гуравт бичигдсэн гэдэг.
· Харин хамгийн сүүлийн цомгоо тэр 2009,10,26-наас Believe хэмээх нэрээр худалдаж эхэлжээ. Warner Music-ийн продюсерлосон уг цомог нийтдээ 10 сая долларын ашигийг эзэндээ авчирсан байна. Цомгийн уран бүтээлд Andrea Bocelli, André Rieu, Chris Botti, Gary Barlow, Julian Lloyd Webber нарын алдартнууд ажилласан байдаг.
2009 онд тэр Plácido Domingo-гийн хамт Өмнөд Солонгост тоглолтоо хийсэн. өмнө нь тэд 2008 онд Хонг Конгод мөн 2007 онд Афинд хамтарсан тоглолтоо сонирхуулж байсан билээ.
2006,12,23-нд Женкинс ITV-гийн Parkinson show-нд оролцож Froncysyllte Male Voice Choir хэмээх бэндийн хамт уран бүтээлээ танилцуулсан байна.
Тэгвэл 2007,07 сард BBC 1-р сувгийн Saving Planet Earth хэмээх live шоунд оролцож зэрлэг ан амьтадын хамгаалах санд хандив өргөж байв.
Түүний эцэг Selwyn нь охиныг 15-тай байхад 70 насандаа хорвоог орхижээ.
Royal Academy of Music сургуульд сурч байхдаа буюу 19-тэйдөө нэгэн этгээд түүн рүү халдаж хүчиндэхийг завдаж байсан гэх яриа ч байдаг.
Discography
Premiere (2004)
Second Nature (2004)
Living a Dream (2005)
Serenade (2006)
Rejoice (2007)
Sacred Arias (2008)
Believe (2009)
Daydream (2011)
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо