МАН өнгөрсөн сонгуулиар шат шатандаа үнэмлэхүй ялалт байгуулан төрийн эрхийг гартаа авсан билээ. Ялалт байгуулсан даруйдаа улстөрийн томилгоонуудыг хийж яамдын сайдаас эхлүүлээд аймаг нийслэлийнхээ Засаг ноёдыг томилцгоосон. Энэ хэрээр маргаантай, хууль бус хэл ам дагуулсан Засаг дарга нарын асуудал сөхөгдөж байлаа. Тэдний нэг нь Увс аймгийн Засаг даргаар 200 гаруй хоног ажиллаж буй Д.Батсайхан нь 2008-2012 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байх үедээ төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож, 120 гаруй сая төгрөг завшсан хэргээр Эрүүгийн хуулийн дагуу аавын хаалга татаж байсан мөн хувийн компанийхаа нэрээр тендер авдаг, төсвийн мөнгөөр хурдан морь авдаг гээд олон асуудлуудад нэр нь холбогдож байсан аж. Тэрбээр “ялтай” гэх шалтгааны улмаас аймгийн ИТХ-д нэр дэвшиж чадаагүй ч МАН үнэмлэхүй ялалт байгуулсан учраас түүнийг хууль зөрчин аймгийн засаг даргаар томилуулсан гэх юм билээ. Түүнчлэн уяач, адууны наймаачин, Тува улсын худалдааны гавьяат ажилтан, аймгийн МАН-ын дарга гэх сайн муу сэтэртэй түүнийг саяхан 2016 оны Land-200 0001 УВА гэсэн улсын дугаартай жийп хөлөглөж явахаас гадна Улаангом сумд 3-н өрөө байр, Улаанбаатар хотод тансаг зэрэглэлийн дөрвөн өрөө байранд эзэн суух болсныг албан бус эх сурвалжаас мэдээллэсэн юм. Улаанбаатарт байрлах 4 өрөө байрыг Увсад томоохон тооцогдох нүүрсний уурхайн эзэн бэлэглэсэн гэх шум ч байна.
Гол нь түүнийг улс орны эдийн засаг хүндрэлтэй төсөв мөнгөө танаж байгаа энэ үед иргэдийнхээ татварын мөнгөөр тансаглаж байгаад нутгийн иргэд бухимдалтай хандаж байгаа аж.
Засаг даргын батламжаа гардаж аваад 200-хан ч хоноогүй байхад цоо шинэ Land-200 жийп хөлөглөж байгаагаас харахад 500 хоновол 570 авч унах нь байна гэсэн явган шог ч гараад амжжээ. Уг нь өнгөрсөн оны 12-р сард Увс аймгийн ЗДТГ-аас цахим хуудсаараа дамжуулан 2016-оны 12-р сарын 28 нд Улаанбаатар хотоос Приус-30 маркийн автомашиныг 9.950.000 төгрөгөөр худалдан авч, аймгийн Засаг дарга Д.Батсайхан албан хэрэгцээндээ унаж байна. Улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед төсөв хэмнэж болох ямар боломж нөхцөл байна тэр болгоныг төр захиргааны байгууллага, төрийн албан хаагчид ажил хэрэг болгох ёстой гэж байсан байх юм. Гэвч үг, үйлдэл нь алд дэлмийн зайтай зөрсөн энэ үйлдэлдээ ноён Д.Батсайхан ямар тайлбар хийх бол...
PAPARATSI.MN
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна