-ТЭРЭЭР ХОХИРОГЧ БҮСГҮЙЧҮҮДТЭЙ БААРАНД ТАНИЛЦСАН БАЙНА-
ХБНГУ-ын Лейпциг хотноо Монгол Улсын иргэн, 38 настай Д.Довчин гэгч хоёр эмэгтэйн амь насыг хөнөөжээ. Энэ хэрэг 2016 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гарсан бөгөөд өнгөрсөн сараас эхлэн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэлсэн байна.
Тухайлбал, Германы “Bild”-д мэдээлснээр, өнгөрсөн сарын 27-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын иргэн Д.Довчин гэгч 43 настай Марии, 40 настай Анжа нарыг мөчлөн хөнөөж, бассейнд хаяснаа хүлээжээ. Мөн энэ сарын 2-ны өдөр “Bild”-д энэ хэргийн талаар дахин мэдээлсэн байна. Хохирогчид хоёул урт хар үстэй байсан аж.


2011 онд Мария Дмитриевна найз залуугийн хамт Португалиас Лейпцигт иржээ. Улмаар тус хотын "Бар 55"-ын байнгын үйлчлүүлэгч байсан аж. Хамгийн сүүлд бүсүй "Blue moon" баараар үйлчлүүлээд, тэр шөнөө Д.Довчинтой уулзан, гэрт нь очиж, түүнтэй дотно харьцаанд орсон байна. Дараа нь тэдний хооронд мөнгөний маргаан үүсч, Довчин бүсгүйг мөчилж хөнөөгөөд, Ландауэрийн Эльстер бассейнд хаяжээ.
Д.Довчингийн танил Анжа хэмээх бүсгүй мөн хэрхэн амь насаа алдсан нь тодорхойгүй байсан аж. Цогцсыг нь олох хүртэл цагдаагийнхан бүсгүйг сураггүй алга болсонд тооцож байжээ. “Д.Довчин гэгч Анжа бүсгүйг нэгэн хамтрагчийн хамт хөнөөсөн байж болзошгүй байна” хэмээн Герман улсын цагдаагийн газраас мэдээлжээ.


-Д.ДОВЧИН ГЭГЧ ХЭН БЭ-
Хэрэг гарсан баарны эзэн Али Мансур цагдаа нарт мэдүүлэхдээ "Монгол залуу нэг их юм ярьдаггүй. Өдөр бүр манайхаар үйлчлүүлж, 5-6 шил шар айраг уугаад, үргэлж сайхан зантай байж, төлбөрөө төлөөд явдаг байсан. Тэрээр нилээн уух дуртай нэгэн байсан” гэжээ.
Тус улсын цагаагдийнхан хэрэг гарсан байшинд үзлэг, шалгалт хийж, ямар шалтгааны улмаас хоёр бүсгүйтэй танилцаж, улмаар аминд нь хүрэх болсныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.
Монгол Улсын иргэн Д.Довчин нь 13 жилийн өмнө Герман улсад очжээ. Тэрээр Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хүүхдийн хамтаар Лейпциг хотод оршин суудаг байжээ. Д.Довчин мужааны чиглэлээр ажилладаг, энэ чиглэлээр Герман улсад сурч, төгссөн байна.
Гадаад хэргийн яамнаас энэ хэргийн талаар тодруулахад “Одоогоор манай улсад ямар нэгэн мэдээлэл албан ёсоор ирүүлээгүй байна” гэв.
Эх сурвадж: Medee.MN

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь