Өчигдөр Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан Snap компанийн зах зээлийн үнэлгээ 34 тэрбум ам. доллартой тэнцлээ. Нэгж хувьцаагаа 17 ам. доллароор үнэлсэн хэдий ч нээлтийн ханш 24 ам. доллар байсан бөгөөд хаалтын ханш 24,51 ам. доллар байв.
Өнгөрсөн жилүүдэд хэдийгээр хэрэглэгчийн тоо байнга өсөж, нэг хэрэглэгчид ноогдох зар сурталчилгааны орлогын хувиар Facebook-ээс дутахааргүй амжилттай байсан боловч үргэлж алдагдалтай ажиллаж байсан Snap-ын ирээдүй хэрхэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Ямар ч байсан ашигтай ажилладаг болохын тулд хийсэн том алхам нь зорьж байснаар амжилттай болж чадлаа. Зах зээлийн үнэлгээ нь 34 тэрбум ам. доллартой тэнцэж үүсгэн байгуулагчид, анхны хөрөнгө оруулагчдаа долларын тэрбумтан, саятан болгосон компани одоо Ferrari, Twitter тэргүүтэй олон компаниас өндөр үнэлгээтэй болжээ.
Жишээлбэл Twitter-ийн зах зээлийн үнэлгээ одоо 11,20 тэрбум ам. доллартой тэнцэж байгаа бол 2015 онд Fiat Chrysler-ээс өрх тусгаарласан Ferrari-ийн үнэлгээ 12,46 тэрбум ам. доллартой тэнцэж байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ