Хойд Солонгосоос Куала-Лумпурт суугаа бүрэн эрхт элчин сайд Кан Чолыг Малайзын Гадаад хэргийн яамнаас хөөх шийдвэр гаргалаа. Энэ талаар Малайзын Гадаад хэргийн яамнаас “Кан Чол ирэх даваа гаригийн оройн 06:00 цаг гэхэд манай улсаас гарсан байх ёстой” хэмээн мэдэгджээ. Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах Малайзад нас барсантай холбоотойгоор хоёр улсын хооронд үл ойлголцол үүсээд байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан гэх ба дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу Хойд Солонгосын элчин сайдыг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж үзэн хөөж байгаа аж.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ