2016 оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.
Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоосон юм. Ингэхдээ “Дүнжингарав” хурдан морьдын уралдааныг өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болохоор товлосон.
Харин энэ долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, шийдвэр гарсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ гэж шийдвэрлэсэн.
Гэтэл яг одоо “Дүнжингарав” хурдан морьдын уралдаан товлосон газраа болж байгаа юм байна. Дашрамад дуулгахад, Морин спорт уяачдын холбооны тэргүүн нь одоогийн УИХ, МАН-ын дарга М.Энхболд юм. Энэ бүгдээс харахад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт Монгол Улсын Шүүхийн шийдвэр огт хамаагүй бололтой.
Эх сурвалж: Medee.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа