Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр үдээс хойш Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргажээ. Уг захирамжийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн, өчигдрөөс ЗДТГ-ын байранд суулт зарлаад байгаа юм. Холбогдох асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Л.Батдэлгэрээс дараахь тодруулгыг авлаа.
-Та бүхэн Нийслэлийн засаг даргын захирамжийг яагаад хууль бус гэж үзэж байгаа юм бэ?
-Орон нутгийн сонгуулиар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН 19, АН 22 мандат авсан. Ард түмний сонголтоор АН олонхи болж, холбогдох хуулийн дагуу дүүргийн засаг дарга Б.Пүрэвдавааг томилох саналаа Нийслэлийн засаг даргад өмнө нь хоёр удаа өргөн барьсан.Хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг нэг удаа буцааж болно. Хоёр дахь удаагаа санал болгосон тохиолдолд таван өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээр хууль зөрчиж, ИТХ-д МАН-аас сонгогдсон Э.Бат-Амгаланг сар шинийн баярын үеэр засаг даргаар батламжилсан явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.
-Нийслэлийн засаг даргад дүүргийн ИТХ-аас Э.Бат-Амгалангийн нэрийг өргөн барьсан юм уу?
-ИТХ-аас албан ёсоор П.Пүрэвдавааг засаг даргаар батламжлуулах саналаа л өргөн барьсан. Э.Бат-Амгалангийн тухайд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын 19 төлөөлөгч ийн ирц бүрдээгүй хуралдаанаар нэрийг нь өргөн бариад байсан юм. Гэтэл ирц нь бүрдээгүй уг хуралдааны шийдвэрийг баримтлан, Нийслэлийн засаг дарга хууль зөрчиж, Баянзүрх дүүргийн засаг даргыг батламжиллаа.
-Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон зургаан төлөөлөгчийг хууль зөрчсөн гэж үзэн, өрсөлдөгч талаас шүүхэд хандаад байсан. Энэ талаархи шүүхийн шийдвэр эцэслэн гарсан уу?
-Зургаан төлөөлөгчийн асуудал гурван шатны шүүх дамжиж, хууль зөрчөөгүй нь тогтоогдсон. Дүүргийн сонгуулийн хорооны Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан зарим нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгосон шийдвэр өөрөө хууль зөрчсөн нь тогтоогдоод байна. Тэгэхээр дүүргийн ИТХ-д АН олонхи хэвээрээ гэсэн үг.
-Та бүхэн цаашид хэрхэх вэ?
-Өчигдөр 15:30 цагийн үед дүүргийн ИТХ-д сонгогдсон МАН-ын төлөөлөгчид Нийслэлийн засаг даргын захирамжийг танилцуулахаад ЗДТГ-т ирсэн. Захирамж танилцуулсны дараа шууд ажлаа хүлээлцэхээр ирсэн байна лээ. Тиймээс Нийслэлийн засаг даргын хууль бус шийдвэрийг бид эсэргүүцэж, суулт зарлаад байна. Цаашид хүч түрж, асуудлыг шийдэхээ зогсоох хүртэл бид тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглаж, эсэргүүцлээ илэрхийлэх болно. Энэ хууль зөрчсөн үйлдэл цаашдаа газар авбал хорооны засаг томилгоог ч дур мэдэн хийх нөхцөл бүрдэх аюултай.

Эх сурвалж: Medee.mn
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна