Монголын загварын ертөцөнд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” нэвтрүүлэг цацагдаад 12 дахь дугаараа хүргээд байгаа билээ. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд үзэгчдэд хүрч буй тус нэвтрүүлэг үзэгчдийг тэр тусмаа охид залуусыг байлдан дагуулж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй. Энэ амралтын өдөр ялагчаа тодруулах тус нэвтрүүлэгт анх 16 шилдэг охин шалгаран топ модел болох өрсөлдөөнөө эхлүүлж байсан цаг саяхан.
Тэгвэл сонирхолтой сорилт, даалгавруудыг гүйцэтгэж ур чадвараараа шүүгдэн, дөрвөн шилдэг оролцогч шалгарч үлдээд байгаа билээ. Тодруулбал Ю.Балджидмаа, Цэрэндолгор, Оюунбилэг, Номин-Эрдэнэ нар. Тэд өөрсдийн өвөрмөц онцлог, дахин давтагдашгүй дүр төрхөөрөө өрсөлдсөөр ирсэн бөгөөд цорын ганц ялагч үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Loogue” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах аж. Харин аз од нь гийсэн хэн гэдэг аавын охин авьяасаа үнэлүүлэн энэ бүхний эзэн болохыг харах л үлдлээ.
PAPARATSI.MN
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ